•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шаардлагатай.

      Тоймын агуулга: Тоймын агуулга: Шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шаардлагатай.

   Шүүхийн шийдвэр:  Шүүхийн шийдвэр:  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.03.31-ний өдрийн 128/ШШ2025/0224 дугаар шийдвэр, хүчин төгөлдөр болоогүй.

    “МобифинансББСБ” ХХК-ийн “Монпей” /monpay/ гүйлгээний цахим систем /application/-ээс зээл авсан иргэн зээлийг банк хоорондын гүйлгээгээр шилжүүлж ашигласны дараа тухайн өдөртөө буцаан төлөхөөр хандсан ч системийн тохиргооноос хамаарч тухайн өдрийн 00 цагаас өмнө төлөх боломжгүй нөхцөл үүссэн тул иргэн Х гомдол гаргаснаар Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч  200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

     Шүүхээс, тухайн зээлийг авсан өдөртөө буцаан төлөх боломжгүй талаар зээлийн гэрээнд тодорхой заасан байхад “зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэхгүй байх” журмын заалтыг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, түүнчлэн хуульд зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлж, зээлдэгч түүнийг захиран зарцуулах эрх үүссэнээр зээл олгосон хугацааг тоолж эхлэхээр, зээлийг ашигласан хугацаанд хүү тооцохоор, зээлийн хүү, хугацаа тоолох арга журмаа талууд гэрээгээр тогтоосон байх тул зээлийг авсан өдөртөө төлсөн ч ашигласан хугацааны хүүг 1 хоногоор тооцон төлөх үүргээс зээлдэгчийг чөлөөлөхгүй. 

    Харин, зээлийг авсан өдрөө буцаан төлөх боломжийг хязгаарласнаас үүссэн гэх 1 хоногийн зээлийн хүүд 542 төгрөг төлүүлсэн үр дагавартай харьцуулахад тус банк бус санхүүгийн байгууллагыг 200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

      Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: 

      https://shuukh.mn/single_case/18302?daterange=2025-01-01%20-%202025-04-10&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна

 

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх