Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цэц фарм” ХХК-тай хамтран эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа.

“Цэц фарм” ХХК-ийн эмч нарын зүгээс дүрс оношилгоо /эхо/, элэгний B,C вирус, хеликобактер, цусан дахь сахар тодорхойлох зэрэг түргэвчилсэн шинжилгээ хийж, эрдэс витамины дутагдал зэргийг оношлов.

Шүүгч, ажилчдын шинжилгээний хариуг нэг бүрчлэн тайлбарлаж, зөвлөгөө өгч, шаардлагатай эмчилгээ, сувилгаа, хэвтэн эмчлүүлэх зэрэг зөвлөмжүүдийг өглөө.


НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР