•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Хагас жилийн ажлын тайлангаа хэлэлцэв

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын тайлан болон Тамгын газрын үйл ажиллагааны тайлангийн хурлаа 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хийлээ.

Тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Н.Батхүү, шүүгч нар болон захиргааны албан хаагчид бүгд оролцсон тайлангийн хуралд ерөнхий шүүгч Ц.Батсүрэн шүүн таслах ажлын тайланг, Тамгын газрын дарга Н.Батхүү цаашид ажиллах бодлого, чиглэлээ тодорхойлж, Тамгын газрын эхний хагас жилийн тайланг танилцуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд хэлэлцүүлж, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга С.Одмаа, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Э.Азбаяр, ахлах нягтлан бодогч С.Оюун-Эрдэнэ, ОНХМ Ж.Амаржаргал нар тус тусын ажлын чиг үүргийн дагуу мэдээлэл хийв.  

   

Тайлангийн төгсгөлд ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хэлсэн үгэндээ “2020 оны эхний хагас жилд  өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал шийдвэрлэсэн хэрэг өсч, үлдэгдэл хэрэг буурсан эерэг тоон үзүүлэлт харагдаж байна. Энэ нь сайшаалтай боловч сүүлийн хагас жилд зайлшгүй анхаарах гурван асуудал байна. Үүнд: Хуулийн хугацаа хэтэрсэн хэргийг шийдэх асуудлыг шүүгч, шүүгчийн туслах нар анхаарах, шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгэх, тавих хяналтыг сайжруулах, шүүн таслах ажиллагааны чанарт ахиц дэвшил гаргах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэж дүгнэж байна” гэсэн юм. Тамгын газрын дарга Н.Батхүү “Та бүхний санал, шүүмжлэлийг сонслоо. Сүүлийн хагас жилийн хугацаанд бидэнд хийж гүйцэтгэх ажил их байна. Тамгын газрын зүгээс шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг тогтвортой ажиллуулах, чадавхижуулах тал дээр анхаарч хэргийн хөдөлгөөний удирдлагыг сайжруулах, захиргааны ажилтнуудын зэрэг дэвийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг анхаарч ажиллана”  хэмээн онцгойлон хэлсэн юм.

 

 

  

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх