•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА БУЮУ ЕРӨНХИЙ ХЯНАН ШАЛГАГЧИД УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАНА

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.03.25-ны өдрийн 128/ШЗ2025/1988 Процессын тойм

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

   М их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ахлах хянан шалгагчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХХ дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

   Гэхдээ нэхэмжлэл гаргагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө дээрх албан шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хянуулахаар Ерөнхий хянан шалгагч буюу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргад хандаагүй байдаг.

   Засгийн газар дахь хяналтын тухай хуульд зааснаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга нь Ерөнхий хянан шалгагч байх ба ахлах хянан шалгагч, хянан шалгагчийг Ерөнхий хянан шалгагч томилж, чөлөөлөхөөр заасан байх тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан ахлах хянан шалгагчийн дээд шатны албан тушаалтан нь Ерөнхий хянан шалгагч буюу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга байна.

   Тиймээс Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн актыг гаргасан ахлах хянан шалгагчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг дээд шатны албан тушаалтан буюу Ерөнхий хянан шалгагч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлэх боломжтой байгаа энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг ийнхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсний дараа хүлээн авах зохицуулалттай.

   Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “... урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ...” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх