•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Эмч Н.Эрдэнэтуяа “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулав

Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн эмч Н.Эрдэнэтуяа шагнуулсныг өнөөдөр /2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр/ тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Н.Батхүү нар хамт олны дунд баяр хүргэн гардуулж өглөө. Тэрээр эрүүл мэндийн салбарт 10 дахь жилдээ, сүүлийн 6 жил гаруй хугацаанд тус шүүхэд ажиллаж байгаа юм.

 

Эмч Н. Эрдэнэтуяа нь удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэхийн зэрэгцээ шүүхэд ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, мэргэжил, албан тушаалдаа үнэнч, хүндэтгэлтэй ханддаг, шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад эрүүл мэндийн тусламж үзүүлж туслах  үүргийг чанартай сайн хийж гүйцэтгэдэг, хамт олны дунд нэр хүндтэй манай байгууллагын шилдэг ажилтнуудын нэг юм.  

 

Тэрээр ажилчдынхаа эрүүл мэндэд санаа тавин өдөр тутамд эрүүл мэндийн анхан шатны үзлэг зөвлөгөөг өгч ажиллахаас гадна өвчнөөс урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээнд хамруулж ажилчдын эрүүл мэндийг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулан санаачилгатай ажиллахын зэрэгцээ эмчийн ёс зүйг чанд сахин өөрийн ажил мэргэжилдээ хүндэтгэлтэй хандаж, шударгаар ажиллаж ирснийг үнэлж, 2012 онд “Оны тэргүүний ажилтан”, 2015 онд Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”, 2018 онд тус шүүхийн тамгын газрын “Үйлчилгээний  шилдэг ажилтан”-аар тус тус шалгарч байжээ.

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх