•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Хууль ёсоор үүсээгүй эрхийг шүүх хамгаалахгүй

   Туршилтаар

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн Энх-д 3565 м.кв газрыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 2018 онд олгосон,  ингэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүйн зэрэгцээ  тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй байжээ.

Нийслэлийн Засаг дарга иргэн Энх-д газар эзэмшүүлсэн захирамжаа 2020 онд өөрөө хүчингүй болгосон, үндэслэлээ “… хууль зөрчиж газар эзэмшүүлсэн, уг газар нь Нисэх-Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөнд зааснаар авто зам тавихаар төлөвлөгдсөн байгаа. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шилжин байрших болсонтой холбогдуулан гүүрэн гарц барих төлөвлөгөөнд давхар тусгагдсан” гэжээ.

    Иргэн Энх уг захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нийслэлийн Засаг дарга иргэн Энх-д анх газар олгохдоо Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж газар эзэмшүүлсэн байх тул уг хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Иргэн Энх нь энэ тохиолдолд газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй байршилд газар олгогдсон, түүнчлэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмших эрх үүсээгүй байх тул иргэн Энхийн газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй гэж шүүх үзжээ.

    /Хүчин төгөлдөр болсон/

    Шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол:Энд дарна уу.

    Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. 

Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Б.Адъяасүрэн

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх