•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ИМПОРТЫН ЛИЦЕНЗИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ НЭХЭМЖЛЭЛД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАГЧИЙН СУБЬЕКТИВ ЭРХ ХӨНДӨГДСӨН ЭСЭХИЙГ ШҮҮХ НЯГТАЛНА

      Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.04.23-ны өдрийн 128/ШЗ2024/3578

      Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

    Нэхэмжлэл гаргагч ҮҮ ХХК-аас шүүхэд хандан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас АНУ-ын M, T компаниудын үйлдвэрлэсэн эмнэлгийн хэрэгслийг импортлох зориулалтаар СО ХХК-д олгосон эм, эмнэлгийн хэрэгслийн импортын лицензүүдийг, АНУ-ын M, T, С, Япон улсын T, A, ХБНГУ-ын M GmbH компаниудын үйлдвэрлэсэн эмнэлгийн хэрэгслийг импортлох зориулалтаар АА ХХК-д олгосон эм, эмнэлгийн хэрэгслийн импортын лицензүүдийг тус тус хүчингүй болгуулахаар ханджээ.

     Энэ тохиолдолд шүүх маргаж буй импортын лицензийг олгосон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын шийдвэрүүд нь ҮҮ ХХК-д чиглэсэн буюу эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрх зүйн үр дагавар үүсгэсэн тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

     Шүүхээс “СО ХХК болон АА ХХК нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2022-2023 оны хооронд эмнэлгийн хэрэгсэл импортлохоор 14 удаа импортын бүртгэл хийлгэж, лиценз авсан байх бөгөөд уг хоёр хөндлөнгийн компанид олгосон импортын бүртгэл, зөвшөөрлийн улмаас нэхэмжлэл гаргагч ҮҮ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй, иймээс тус компанийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй” гэж дүгнэжээ.

    Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

    Санамж:

    Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх