•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХУУЛЬД ЗААСАН ХЭЛБЭРИЙН ДАГУУ ШИЙДВЭРЭЭ ГАРГАХ ҮҮРЭГТЭЙ

      Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.07.23-ны өдрийн 128/ШШ2024/0593
      Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
      Шийдвэрийн тойм: 2024.10.25-ны өдөр

     Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХХ тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” албан бичгээр Т ХХК-ийн хариуцдаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СС дугаар байр, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ҮҮ, ZZ дугаар байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах PP дугаар байр, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АА дугаар байрны хэрэглэгчдийг тус компанийн үйлчлэх хүрээнээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хасаж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын үйлчлэх хүрээнд шилжүүлэн бүртгэжээ.

     Т ХХК нь дээрх албан бичгийг эс зөвшөөрч, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан тус албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

     Шүүхээс маргаан бүхий албан бичгийн хэлбэрт тавигдах /формаль/ эрх зүйн шаардлагыг хянаж, “хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлээр өөрт олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа зайлшгүй хорооны хурлыг хийж асуудлуудыг хэлэлцэх, улмаар хорооны хурлаас олонхын саналаар дэмжигдсэн асуудлаар тогтоол гаргах үүрэгтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

      Санамж:
     Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

   Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:  https://shuukh.mn/single_case/16336?daterange=2024-01-01%20-%202024-10-24&id=1&court_cat=3&bb=1  

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх